Let's have a best experience in mongolia

HOME > ABOUT MONGOLIA

Өнөөдөр Монгол Улс

Монгол Улс нь Зүүн Азийн бие даасан Улс юм. Газар нутгийнхаа хэмжээгээр 18 дугаарт орох нутаг дэвсгэртэй мөн 3 сая орчим хүн амтай дэлхийн хамгийн сийрэг суурьшилтай орнуудын нэг. Далайн төвшнөөс дээш 1580 метрийн өндөрт оршдог уулархаг орон бөгөөд энэ нь Монгол Улсыг дэлхийн хамгийн өндөрлөг орнуудын нэг болгож байгаа юм.  Бага хэсэг нь газар тариалангийн газартай бол урд талаараа говь цөлтэй, газар нутгийн хойд, баруун хэсгээр зүлэгтэй тал хээр уулс эзэлдэг.

Нийслэл хот нь Улаанбаатар- дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэг. Эрдэнэт, Дархан гэх мэт бусад томоохон хотуудыг дурдаж болох юм. Монгол Улс нь өмнөд, зүүн, баруун талуудаараа Хятад Улстай хиллэдэг ба урд талаараа Орос Улстай хиллэдэг. Ойролцоогоор нийт хүн амын 30 хувь нь өвөрмөц соёл бүхий хагас нүүдэлчин, нүүдэлчин хэв маягтай амьдардаг. Хүн амын дийлэнх хувь нь буддын шашинтай. Монгол Улсын олон улсын цагийн бүс нь GMT+8 байдаг бол Баян-Өлгий, Увс, Ховд баруун аймгуудын цагийн бүс нь GMT+7 байдаг.

Монгол Хүмүүс

Монголчууд нийтлэг өв соёл, угсаа гарлаараа Хятад орны Өвөр Монголын Өөртөө Засах оронтой хоорондоо нягт уялдсан Зүүн-Төв Азийн бие даасан угсаатны бүлэг юм. Тал нутгийн хүмүүс 3000 жилийн турш хамгийн шим тэжээлтэй бэлчээр, зуслангийн газрыг эрэлхийлэн хайж нүүн, хагас нүүдэлчин амьдралын хэв маягийг хөгжүүлсэн. Монгол орны өргөн уудам тал нутагт төрөл бүрийн мал, ялангуяа адуу одоог хүртэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдөр Монголын нийт иргэдийн ойролцоогоор1/3 нь хашаагүй талбай дээр гэрүүдээ барин жилийн турш нүүдэллэж амьдардаг. Нүүдэлчний амьдрал цэцэглэн хөгжихөд хүн төрөлхтөн, мал сүрэгт өвлийн улирал маш хатуу ширүүн байдаг ч зуны урин дулаан цагууд илүү ээлтэй байдаг. Монголчууд энэ хатуу ширүүн байгальд оршин тогтноход зайлшгүй шаардлагатай хүч чадал, уян хатан чанар зэрэг шинж чанаруудыг олон зууны турш хөгжүүлсэн.

Монгол Улсын Түүх

13-р зуунд Монгол Улсын удирдагч нь Тэмүүжин байсан ба дэлхийн түүхэнд хамгийн том газар нутгийг хамарсан эзэнт гүрэн Монголын Эзэнт Гүрнийг байгуулж чадсан. Тэрээр 100 сая гаруй хүмүүстэй хаант улсыг удирдаж Чингис хаан гэж нэрлэгдэх болсон. Чингис хаан 1227 онд өөд болоход түүний хаант улсыг түүний өв залгамжлагчид 4 хэсэгт хуваагдан үргэлжлүүлэн захирсан. 

Ялангуяа Чингис хааны ач Хубилай хаан Юан гүрний үед Хятадад эх орон Монгол Улсыг захирч байв. Хөршүүдтэйгээ хийсэн хэд хэдэн зөрчилдөөн нь зарим үед монголчуудад, зарим үед бусад гүрнүүдэд давуу тал, боломж олгосон. 1636 он гэхэд Өвөр Монголын ихэнх хэсэг нь Хятадад Чин гүрнийг байгуулсан Манжид харьяалагдаж байв. 1691 онд гадаад Монгол мөн Чин гүрний захиргаанд орсон. 1911 он хүртэл Чин гүрэн Монгол Улсыг хэд хэдэн холбоотон, үндэстэн хоорондын гэрлэлтээр байлдан дагуулсан ч харьцангуй бие даасан байдал олгож байсан. 

1911 онд Чин гүрэн мөхөж, Богд хааны удирдлага доор Монгол Улс дахин бие даасан байдлаа олж авсан. Орос, Хятад улсуудтай хийсэн зөрчилдөөн нь 1921 онд коммунист Монгол засгийн газрыг байгуулахад хүргэсэн. Монгол Улсад 1990 онд тайван арга замаар ардчилсан хувьсгал өрнөж олон намын систем болон зах зээлийн эдийн засагтай болсон.  

Монгол Улсын Эдийн Засаг

Хэдэн зууны турш Монгол Улсын хамгийн чухал эдийн засгийн үйл ажиллагаа нь мал маллах байсан. Хожим нь ашигт малтмалын ордууд нээгдсэн нь аж үйлдвэрлэлийн хөдөлгөгч хүч болжээ. Өнөөдөр Монгол Улсын нийт ДНБ-ийн 20 хувийг уул уурхайгаас харин 10 орчим хувийг хөдөө аж ахуй н салбар бүрдүүлж байна. Бусад давамгайлсан салбарууд нь бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээ юм. Уул уурхайн салбар Монгол Улсын экспортод ихээхэн хувь нэмэр оруулдаг ч худалдааны алдагдалтай хэвээр байна. Дэлхийн банкны мэдээлснээр Монгол Улс нь доогуур дундаж орлоготой орнуудын тоонд ордог. Уул уурхайн салбарын тэсрэлтээс шалтгаалан 2007, 2008 онуудад Монгол Улсын өсөлтийн төвшин өндөр байсан. 2009 онд 2009 онд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом унаж, дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр дотоодын валютын ханш АНУ-ын доллартой харьцуулахад 40% -р унав. Өсөлтийн төвшин тогтворжсон ч (2018 онд 6.9%) өндөр инфляцын төвшинд тасралтгүй нурж байв(2018 онд 7.6 %). Монгол Улс 2018 онд бизнес эрхлэхэд хялбар болгоход томоохон ахиц гарсан, Олон Улсын Санхүүгийн Корпорацын (IFC) явуулсан "бизнес эрхлэх" судалгааны тайланд 190-ээс 74-р байр хүртэл өсөн эрэмбэлэгдсэн.

 

Үндэсний Далбаа

Монгол Улсын үндэсний далбаа нь цэнхэр, болон улаан тэгш хуваасан хэсгүүд болон үндэсний соёмбо тэмдэг эхний улаан хэсэг дээр шар өнгөтэйгөөр байрладаг. Голын цэнхэр хэсэгт нь мөнх хөх тэнгэрийг харин хажуу талын улаан хэсгүүд нь хэцүү бэрх нөхцөлд Монгол Улсын өөдлөн дэвжихийг бэлгэдсэн. “Соёмбо” тэмдэг нь гал, нар, сар, дэлхий, ус, арга билэг тэмдгийн бэлгэдэл хийсвэр, баганан зохион байгуулалт бүхий геометрийн дүрслэл юм. Одоогийн туг нь Монгол Улсад ардчилсан хувьсгал болсны дараа 1992 оны 2-р сарын 12-с эхлэн одоог хүртэл хэрэглэж байгаа туг далбаа нь 1949 оныхтой адилхан ба соёмбо тэмдгийн дээд талд нь байсан социалист одыг арилгасан.

Монгол Улсын Үндэсний Баяр Наадмууд

Наадам бол нүүдэлчдийн эр зориг, хүч чадал, уян хатан, мэргэн  чанаруудыг харуулсан эртний баяр ёслол юм. Энэхүү баярыг улс даяар 7-р сард тэмдэглэдэг. Улс даяар олон тэмдэглэлт баяр болдог ч хамгийг алдартай нь 11-13-ны хооронд Улаанбаатар хотод болдог. Үндсэн гол гурван спорт тоглоомд морь уралдаан, бөх болон сур харваа ордог. Морь уралдаан нь 30км гаруй зайд 6 орчим бага насны хүүхдүүд унан уралдуулдаг. Бөхийн бүх барилдаанууд нь хийморь сүлд сэргээх “бүргэдийн бүжиг”-ээр эхэлдэг мөн зөвхөн нэг ялагч тодортол хэд хэдэн цаг үргэлжилдэг. Нум сум харваа нь Чингис хааны үеийн дайчдын үеийнхтэй холбоотой бөгөөд орчин үеийн Монголд одоо хүртэл алдартай. Мөн хүмүүс шагаа харваагаар ч өрсөлддөг.

Монголчууд 2000 гаран жилийн турш хаврын улирлын эхлэл өвлийн улирлын төгсгөл хэмээн “Цагаан Сар” баярыг тэмдэглэсээр ирсэн. 1-р сараас 2-р сарын хооронд тэмдэглэдэг. Цагаан сар бол шинэ амьдрал, гэр бүл дэх эд баялаг, хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл баяр юм. Энэхүү баяр нь ахмад настан, хамгийн их хүндэлдэг, ойр дотнын хүмүүсийнхээ ар гэрийнхэнтэй нь уулзан ихэвчлэн гурван өдрийн турш тэмдэглэдэг. Энэхүү баяр нь хүмүүст цугларах, баяр тэмдэглэх, мэдээлэл, бэлэг солилцох боломжийг олгодог. Цагаан сарын баяр болохоос сарын өмнө гэр бүлүүд хангалттай хэмжээний бэлэг болон хоол хүнс бэлддэг. Хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн хувьд цаг агаарын байдал болон хол ойр амьдардгаас шалтгаалан баяр сараас илүү хугацаанд хүртэл үргэлжилдэг. Буддын шашны сүм хийдүүд сүсэгтэн олны сайн сайхны төлөө залбирах ёслол хийдэг.