Let's have a best experience in mongolia

HOME > Destination > АЛТАН ЭЛС

АЛТАН ЭЛС

Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бүүрэг дэлийн элсны зүүн хэсгийг Алтан элс гэх бөгөөд 177,5 мян.га газрыг эзэлдэг. Энэхүү элс нь дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд захын элст цэг юм. Хамгийн олон зүйлийн ургамал ургах төдийгүй, элсэн доороо эх аван урсдаг булгаас эх аван урсгадаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон гадны нөлөөнд авталгүй элсэн манхан дунд хадгалагдан үлдсэн говь, хээрийн өвөрмөц эко тогтцыг хэвээр үлдээх зорилгоор алтан элсыг улсын тусгай хамгаалтанд авчээ.