Let's have a best experience in mongolia

HOME > Destination > АМАРБУЯНТ ХИЙД

АМАРБУЯНТ ХИЙД

Баян-Өндөр сумын нутагт байдаг Амарбуянтын хийдийг Манжийн хааны тэнгэр тэтгэсний 15 дугаар оны модон морин жил (1750 он) Агваансодном гэдэг лам анх үүсгэж байгуулснаас хойш 1000 гаруй шавь ном хурдаг, баруун хязгаарын томоохон хийдийн нэг болсон түүхтэй.

Шарын шашны тэргүүн XIII Далай лам Түвдэнжамц 1904 оны модон луу жил Амарбуянтын хийдэд морилох үед, Алтан тээлийн уулнаас 10 орчим км газар цагаан эсгий дэвсэж, хоёр талаар нь өнгийн чулуугаар хаан бугуйвч, хатан сүйх, угалз хээ өрж, хийдийн урд талын дэнжийг сүйх тэрэг чөлөөтэй багтахаар сэтэлж зам засч хүндэтгэл үзүүлж байсны ул мөр одоо ч тодхон үлдсэн байдаг. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед тус хийдийг нураасан ч, дуганууд хана болон суурь, лам нарын өргөө гэрийн туурь, хашаа зэрэг нь үлдэж, 1990-ээд оноос уг суурин дээр хуучин байсан дуган, хийдүүдийг сэргээн босгож одоо хурал ном нь хэвийн хэмжээнд хурдаг, говь нутгаар аялагчдын зорьж очдог газрын нэг болсон аж.