Let's have a best experience in mongolia

HOME > Destination > БҮГИЙН ЦАВ

БҮГИЙН ЦАВ

Бүгийн цавийн хоолойд зочлох үед өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, одоогоос 150 гаруй сая жилийн тэртээх амьдрал төсөөлөгддөг. Тэнд ертөнцийн гайхамшиг хэмээгдэх 50-иас 80 тонн жинтэй, 20 шахам метр урт, 3-4 метр өндөр аварга гүрвэлүүдийн чулуужиж хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг үзсэнээр монголын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг мэдэх болно.