Let's have a best experience in mongolia

HOME > Destination > БУУР ХЭЭРИЙН ТАЛ-ОРГИДОГ БУЛАГ-ХОЁР ЭЛС

БУУР ХЭЭРИЙН ТАЛ-ОРГИДОГ БУЛАГ-ХОЁР ЭЛС

“Буур хээрийн тал-Оргидог булаг-Хоёр элс” байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газар аймгийн төвөөс 20 км зайд оршдог. Буур хээрийн тулалдааныг ойролцоогоор 1180 оны үед Гурван мэргидэд булаалгасан эхнэр Бөртэ үжинийг буцаан авахаар Тоорил хан (сүүлд Ван хан) ба Жамух андын тусламжтайгаар хийж ялалт байгуулжээ. “Эрсэн хүнээ олсон тул энд буудаллая” гэсэн утга бүхий гэрэлт чулуун хөшөөг хожим нь босгосон.    Буур голын хөндийд 1727 оны 8 дугаар сарын 25-нд Манжийн талаас амбан сайд Тулушин, Халхын ван Эфү Цэрэн, Оросын талаас гүн Рагузинский нар тэргүүлж “Буурын гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээгээр Баргын нутаг дахь Эргүнэ голын зүүн эргийн Авгайт уулнаас Саяны нурууны Шавинайн даваа хүртэл Монголын хойд хилийг тогтоож байв.