Let's have a best experience in mongolia

HOME > Destination > ДЭГЛИЙ ЦАГААН

ДЭГЛИЙ ЦАГААН

Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Дэглий цагаан уул юм. Далай түвшнээс дээш 3978м өндөр Цагаан дэглий уул нь ой тайгатай, уулын түргэн урсгалт гол горхинуудтай, мөнх цастай, мөсөн голтой, бэлээрээ үзэсгэлэнт нууруудтай өвөрмөц тогтоц бүхий хадан хясаатай, ховор болон ховордсон ургамлын амьтны аймагтай, Түрэгийн болон Түрэгийн өмнөх үеийн хөшөөнүүдтэй хадны сүг зураг, хэрэгсүүр, булш, бунхан, төгс буянт хийдийн төөр зэрэг түүх соёлын дурсгалуудтай.