Let's have a best experience in mongolia

HOME > Destination > ДУЛААНХААН УУЛ РАШААН-УЛАМЖЛАЛТ ЭВЭР НУМ СУМ УРЛАЛ

ДУЛААНХААН УУЛ РАШААН-УЛАМЖЛАЛТ ЭВЭР НУМ СУМ УРЛАЛ

“Дулаанхаан уул, рашаан-Уламжлалт эвэр нум сум урлал” байгалийн үзэсгэлэнт газар, биет бус соёлын өв нум сум урлал аймгийн төвөөс 56 км Шаамар сумын Дулаанхаан тосгонд бий. Алтанбулаг-Сүхбаатар-Улаанбаатарын автозамаас 6км, Улаанбаатар хотоос 270 км-т Сэлэнгэ түмэний тахилгат Таванхан уулын нэг үзэсгэлэнт Дулаанхаан уулын өврөөс эмчилгээний рашаан ус гардаг. Тэвгэн чулуу, Чингисийн мөр, уяа зэрэг өвөрмөц тогтоцтой тахилгат уул. Уламжлалт ур ухаанаар      Монгол эвэр нум сум урладаг “Хөвчит нум” ХХК-ны дэргэдэх орон нутгийн иргэдэд түшиглэсэн “Хөвчит нум” аялал жуулчлалын нөхөрлөл гадна дотны жуулчдад үйлчилнэ.