Let's have a best experience in mongolia

HOME > Destination > ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ГОН ГАНДАН ДЭДЛИН ХИЙД

ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ГОН ГАНДАН ДЭДЛИН ХИЙД

Ламын гэгээний хүрээ нь Баянхонгор аймгийн төвөөс зүүн тийш 45 км-т Баянзүрхийн хонхорт анх 1745 онд сууриа тавьсанаас хойш Ламын гэгээний үе үеийн дүрүүдийн үед өргөжин тэлсээр 7000 гаруй шавьтай, 40 гаруй тооны дугантай, 8 дацантай, 4 талдаа их хаалгатай Халхын томоохон хийд болсон түүх 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед устаж үгүй болсон гашуун түүхтэй. 1990-ээд оноос ардчилал өөрчлөлт эхэлж, шашин бурханаа чөлөөтэй шүтэх эрх чөлөөтэй болсон үед Баянхонгор хотын хоймор хэсэгт Гон ган Дэдлин хийдийг сэргээн босгож, Баянзүрхийн хонхорт Ламын гэгээний хийдийг сэргээсэн.