Ханхөхийн нуруун нь цөл хээрийн бүс нэмэгдэхийг хязгаарладаг экологийн тэнцвэрийн хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. Нийт 360км үргэлжлэн орших тус нурууны оргил нь далай түвшнээс дээш 2928м өндөрт орших Буулга уул юм. Ханхөхий нуруу нь ой мод, гол горхи, ургамал, ан амьтан элбэгтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд олонтой, тус нуруунд 61 зүйлийн хөхтөн, 206 зүйлийн шувууд байдгаас гадна ардын уламжлалын эм эмчилгээнд ашигладаг эмийн ургамлууд жимс, жимсгэнэ элбэг ургадаг.