Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутаг Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт оршдог. Нуурын гадаргын талбай 1407км.кв урт нь 75км, өргөн нь 31км, дундаж өргөн нь 19км, усны мандал нь далай түвшнээс дээш 1028м өндөрт оршдог. Хяргас нуурын урд хөвөө нь Таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, ногоон булаг зэрэг эм, эмчилгээний зориулалттай рашаан сувиллууд олон бий.