Let's have a best experience in mongolia

HOME > Destination > ХОНИН НУГА -ХАЛУУН РАШААН

ХОНИН НУГА -ХАЛУУН РАШААН

Хонин нуга аймгийн төвөөс 210 км, аймгийн төвөөс 230 км Ерөө сумын нутагт халуун рашаан оршдог. Хан Хэнтийн дархан цаазат газрын орчны бүсэд дтд 930 м өндөрт /ХӨ 49°05’ ЗУ 107°17’36/ оршдог. Байгаль нуурын усны ай савын дээд хэсэг болох Ерөө голын эх Хонги, Шарлан голууд уулзвар хөндий юм.Сибирийн ойн өмнөд хэсэг болон хээрийн бүстэй хиллэх шилжилтийн бүсэд тайгын шилмүүст ойн элемент төв азийн хээрийн ургамлын аймгийн элементтэй нэгддэг экосистемийн онцлог.    

Ерөөгийн халуун рашаан: Хонин нугын дээхэн талд Ерөө голын эх болох Хонгийн гол Шарлангийн гол хоёр нийлдэг бөгөөд Шарлан голыг өгсөн 20 км-т дтд 1150 м өндөрт ХӨ 49,01 ЗУ 107,33 солбицолд оршдог. +38 аас +42 хэм халуун рашаан Карбонат, сульфат, натрийн найрлагатай. Хүний биеийн эд эсийг сэргээх, үе мөч, эмэгтэйчүүд, арьс, мэдрэл, цөс, бөөрний өвчин, мэдрэлийн өвчнийг анагаадаг. Анхлан Өндөр гэгээн Занабазар баруун гарын хаан Галдан Бошигтоос зугатаж явахдаа Ерөөгийн халуун рашааныг нээсэн домогтой.