Нөхөрлөлийн Ахлагч - Болдбаатар
Хэл - Монгол хэл болон Орос хэл
Байрлах орон байр- 9 гэр болон 20 ор
Хаяг - Дулаанхаан тосгон, Гаамар сум, Сэлэнгэ аймаг
Утас - 99011924, 99131491
И-Мэйл- bayarmaa1924@gmail.com
2018 оны 4-р сард Сэлэнгэ аймагт болсон “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн танилцуулах семинарын үеэр гарсан санаачлагын дагуу “Хөвчит Нум” НИТАЖ-н нөхөрлөл 2018 оны 6-р сард байгуулагдсан. Хөвчит Нум нөхөрлөл нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгон байрладаг ба нутаг усныхаа бахархал болсон Дулаанхаан хайрхны өвөрт өөрийн нөхөрлөлийн гэр кемпыг байгуулан ажиллаж байна. Манай нөхөрлөл нь Дулаанхаан тосгоны 6 гэр бүлийн нийт 18 гишүүнтэй бөгөөд нөхөрлөлийн ахлагчаар Нум сум урлаач мастер Болдбаатар, менежерээр М. Баярмаа ажиллаж байна. Манай нөхөрлөлийн гишүүд дархан мужаан, малчин, адуучин, зөгийчин, ногоочин, уран сайхны ажилтан гэх мэт тал бүрийн ажил мэргэжилтэй байдаг.
Манай нөхөрлөлийн үйл ажиллагаа, аяллын хөтөлбөрүүд ардын хувьсгалын түүхэн цэрэг татлага, ардын цэргүүдийн цугларалт болж байсан газар, Чингис хааны үеийн түүхэн байгалийн чулуу, үүх түүх, түүхэн дурсгалт хад хөшөө, 7 үеийн түүхтэй монгол үндэсний эвэр нум сум урлах арга ухаан, түүхэн замнал, Дулаанхаан уулын байгалийн үзэсгэлэн, үүнд байгалийн өвөрмөгц тогтоц бүхий хад, чулуу, ой мод, зэрлэг жимс жимсгэнэ, эмчилгээний рашаан зэрэг байгалийн болон түүх дурсгалын баялаг нөөцөд тулгуурлан зохион байгуулагаж байна. Түүнчлэн нөхөрлөлийн гишүүдийн эрхэлж буй мал аж ахуй, зөгий үржүүлэг, ногоо жимс тарих, гар урлал хийх, үндэсний дуу, хөгжим, бүжиг зэрэг үйл ажиллагаануудыг ирсэн зочид, жуулчдад үзүүлж, зааж сургах, хамтран туршлага солилцох замаар танилцуулахаар зорьж байна.
Бид хагас өдрийн, бүтэн өдрийн, 2 хоногийн, 3-7 хоногийн гэх мэт зочид, жуулчдын хүсэл хэрэгцээнд тохируулан аяллын хөтөлбөрүүд санал болгож ажиллаж байна. Манай аяллын хөтөлбөрт дараах үйл ажиллагаанууд орж байна:
2018 оны 6-р сард нөхөрлөлийг үүсгэн байгуулах үед бид 6 гэртэй байсан, бол одоо кемпдээ 9 гэртэй болсон. 2018 оны 6-10 сарын хооронд хойш манай нөхөрлөлийн кемпээр дотоодын 334 зочид, гадаадын 78 жуулчин зочилсноос 5 хувь нь Солонгос, Япон, Хятад зэрэг Азийн орнуудаас ирсэн зочид байхад үлдсэн буюу ихэнх зочид Англи, Норвеги, Орос, Герман, Америк зэрэг баруун Европын орнуудаас ирсэн байна.