Let's have a best experience in mongolia

HOME > Destination > БИЧИГТ ХАД

БИЧИГТ ХАД

Баянлиг сумын нутаг Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галерей бий. Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг юм. Энэ зургийг МЭӨ-III мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзэхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхэлж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байгаа илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг. Бичигт хад нь хадны сүг зургуудын агуулга, хэмжээ дүрслэлээрээ ази тивдээ хамгийн томд тооцогдох дурсгалт газар юм.