Нөхөрлөлийн Ахлагч - Алтанцэцэг
Хэл - Монгол хэл болон Орос хэл
Байрлах орон байр - 6 гэр болон 20 ор
Хаяг - Шаргалжуут 8-р баг, Баянхонгор сум, Баянхонгор аймаг
Утас - 89970606; 89121493; 99777571
Шаргалжуут – Сарлагийн буян нөхөрлөл нь Герман-Монгол-Тайланд 3 улсын хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн хүрээнд Баянхонгор аймагт загвар НИТАЖ болгон хөгжүүлэхээр зорьж буй нөхөрлөл юм. Тус нөхөрлөл нь 2018 онд 8 өрхийн 13 гишүүнтэйгээр байгуулагдсан. Нөхөрлөлийн ахлагчаар Шаргалжуут тосгоны иргэн Э.Алтанцэцэг, менежерээр Д.Батсайхан нар ажиллаж байна. Нөхөрлөлийн гишүүд нь малчин, тогооч, нягтлан, мужаан, дархан, аяллын менежер, худалдагч гэх мэт төрөл бүрийн мэргэжилтэй.
Шаргалжуут Сарлагийн буян нөхөрлөл нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут тосгонд байрлаж, дэлхийд хосгүй +96 хэмийн халуун рашаан бүхий Шаргалжуутын рашааныг түшиглэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг.
Нөхөрлөл нь жуулчдын хүсэл сонирхол хэрэгцээнд тулгуурлан, хагас өдрийн, бүтэн өдрийн, 2 хоногийн болон 3-7 хоногийн аяллын хөтөлбөрийг санал болгож үйлчилдэг. Аяллын хөтөлбөрт:
Shargaljuut – Sarlagiin buyan community has 6 gers for tourists and all facilities ar designed as environmental friendly and themed as eco-tourism products. It is a kilometer far from the hot springs. There were about 270 domestic tourists and about 30 foreign tourists visited and passed in our community in 2018.