Let's have a best experience in mongolia

HOME > Destination > САЙХАНЫ-ХӨТӨЛ

САЙХАНЫ-ХӨТӨЛ

“Сайханы-Хөтөл” байгалийн үзэсгэлэнт газар аймгийн төвөөс 10 км Алтанбулаг сумын нутагт оршдог. Орхон гол Сэлэнгэ мөрөнд цутгах голуудын хөндий өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш “Сайханы хөтөл” хэмээн нэрийдэх болсон гэдэг аман яриа бий. Сэлэнгэ мөрөн Хангайн нуруунаас эх авч тус аймгийн нутагт Орхон Сэлэнгийн бэлчирт Орхон голтой нийлнэ.Нийт 1024 км урсаж ОХУ-ын Буриадын БНУлсын Байгаль нуурт цутгах бөгөөд Монгол улсын нутаг дээгүүр 615 км, Сэлэнгэ аймгийн нутгаар 192 км урсгал зам туулдаг. Орхон гол Хангайн нуруунаас эх авч Сэлэнгэ мөрөнд цутгана нийт 1124 км урсгал зам туулдаг Монгол орны хамгийн урт гол бөгөөд Сэлэнгэ аймгийн нутгаар 343 км урсгал зам туулдаг.