Let's have a best experience in mongolia

HOME > Destination > ТУЖИЙН НАРС-ЭЭЖ МОД

ТУЖИЙН НАРС-ЭЭЖ МОД

“Тужийн нарс-Ээж мод” байгалийн үзэсгэлэнт газар аймгийн төвөөс 10 км Шаамар сумын нутагт оршдог. Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутгийг дайрч 80 гаруй мянган га-д тархсан Тужийн нарсны Байгалын цогцолборт газар нь Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын баруун хойд үргэлжлэл, эгэл нарс зонхилсон уулын ой буюу хэсэгхэн газартаа хар модтой, захаараа хэдэн хустайг эс тооцвол бүхэлдээ элсэгхэг хөрсөнд ургасан нарсан ойн өвөрмөц экосистем юм. Энд сүсэгтэн олны хүндлэл бишрэлийг хүлээсэн тахилгат “Ээж мод” оршдог.