Let's have a best experience in mongolia

HOME > Destination > ЦАГААН АГУЙ

ЦАГААН АГУЙ

Монгол улс, тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг гадаадын олон орны эрдэмтэд нотолсоор ирсэн. Тухайлбал, 1989 онд Баянхонгор аймгийн ”Уран хайрхан” гэдэг газраас олдсон археологийн олдвор нь одоогоос 500,000 жилийн өмнө манай дэлхий дээр анх хүн үүссэнийг нотлох үнэ цэнэтэй олдвор байсан бол 1996 онд Америк, Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедицийн олсон олдвор нь дэлхий дээр одоогоос 750,000 -800,000 жилийн тэртээ хүн амьдарч байсныг нотолжээ. Энэ олдвор нь одоогоор энэ дэлхий дээр олдоод байгаа олдворуудаас хамгийн эртнийх нь. Иймээс Баянхонгор аймаг нь хүн төрөлхтний өвөг дээдсийн өлгий нутаг юм.