“Зэлтэрийн гацаа” байгалын үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газар аймгийн төвөөс 160 км Түшиг сумын нутагт оршдог. Түшиг сумын төвийн хойд энгэрийг Зэдийн нуруу гэх бөгөөд битүү шугуйтай энэ том нурууны цаад дор Зэд, наад дор Зэлтэр гол зүүн хойш урсана. Зэдийн нурууг Зэлтэр гол сэтэлж гүн хавцал гарган урсаж Зэд голд цутгадаг. Хиагтыг чөлөөлсөн Ардын журамт цэрэг цэрэг Зэлтэр голын хойд хөвөөг даган уулын амаар орж ирсэн Цагаан Оросын 500 гаруй зэвсэг¬лэсэн цэргүүдийн явж буй замын урд хойд хэсгээс бүслэлт хийн байлдаж 200 цэргийн амийг хороон 300 цэргийг нь амь¬даар олзолсон түүхтэй. Энэ газрыг Зэлтэрийн гацаа хэмээн нэрлэх болсон голын хөвөөнөөс уулын энгэр хүртлээ ердөө 4-5 метр.